Шууд Chart

Арвайхээрийн шинэ цэцэрлэг ашиглалтад орно

2013-12-06 16:58:10

Арвайхээр сумын 6 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж, тун удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлэхээр боллоо.

Орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая төгрөгийн төсөвт өртгөөр 75 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ барилгыг  “Эрч хүч” ХК барьж ашиглалтанд оруулаад байгаа ч хүүхдүүдийн хэрэглэх хөнжил, гудас, ширээ сандал бүрдээгүй байгаа учраас сургалт, хүмүүжлийн ажлыг эхлээгүй байгаа юм.

БСШУЯ-аас 20 гаруй сая төгрөгийн үнэ бүхий  гал зуухны цахилгаан тоног төхөөрөмж, багш нарын сургалтад ашиглах компьютерийг нийлүүлсэн бөгөөд хүүхдийн хэрэгцээний зүйлсийг орон нутагтаа зохицуулах үүрэг өгчээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Арвайхээрийн шинэ цэцэрлэг ашиглалтад орно  
Үзсэн: 1769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй