Төрийн үйлчилгээний “Түц” хэтэрхий чанга дуутай байна хэмээн иргэд шүүмжлэх боллоо. Өнгөрсөн сарын 19-нд эдгээр машинууд албан ёсоор ажиллаж эхэлсэн бөгөөд лавлагаа нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй QR кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэн гэрдаг энэхүү машин нь дэлгэцэн дээр бичгээр гарахаас гадна дуун авиагаар сонсогдох хэлбэрээр зааварчилгаагаа өгдөг.
"Иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ" төслийн хүрээнд нийслэл хотод эхний ээлжинд 17 ширхэг тавигдсан лавлагааны машинаас иргэд үйлчилгээ авахын тулд 4- 5 минут зарцуулж тасралтгүй өгөх зааварчилгааны дуунд будилдаг ба угийн ичимхий, бүрэг зантай монголчууд дугаарлан зогсож буй бусад үйлчлүүлэгчидээс санаа зовдог талаараа гомдоллон ярилцах болжээ.
Уг төслийн хэрэгжилтээр нийтдээ 120 машиныг улс даяар суурилуулахаар төлөвлөсөн бөгөөд 36-г нь нийслэлд, үлдсэнийг нь аймгуудын төвд байрлуулахаар болсон тухай мэдээлэл түгээд байгаа. Манай хөдөөнийхөн Түц машинаа хэрхэн ашиглахыг хэлж мэдэхгүй юм.
Төрийн үйлчилгээний “Түц” машинд иргэд дасаж байн уу? | ||
Үзсэн: 2821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.