Шууд Chart

Ойн бодлогыг авч хэлэлцэнэ

2013-12-06 17:04:57

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас “Ойн үндэсний чуулган”-ыг энэ сарын 19-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Төр, хувийн хэвшлийнхэн зөвлөлдөх энэхүү чуулганд 500 гаруй төлөөлөгч оролцон төрөөс баримтлах ойн бодлого, ойн бодлогын шинэчлэл, менежментийн талаар хэлэлцэнэ.
 
Чуулганд оролцогчид ойн сангийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, цаашид  хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ тодорхойлох юм.

Тухайлбал, ойн сан бүхий 2.1 сая га газарт байгаа 64000 орчим унанги болон хатсан модыг хэрхэн ашиглах,түлшний хэрэгцээг хангах, ойн цэвэрлэгээ, үйлчилгээ хийх ажлын байр бий болгох талаар ярилцахаар төлөвлөжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ойн бодлогыг авч хэлэлцэнэ  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй