Шууд Chart

ХСИС-ийн сонсогчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна

2017-12-31 10:58:32

Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид 280 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Цагдаагийн ерөнхий газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан “Шинэ жил-Эргүүл хяналт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 1, 2, 3 дугаар дамжааны 400 сонсогч оролцож, 12 дугаар сарын 29-31-ний хооронд Нийслэлийн зургаан дүүргийн 14 цагдаагийн хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хуваарилагдаж, 280 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.


ХСИС-ийн сонсогчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна  
Үзсэн: 2614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй