АНУ-ын үндэсний аюулгүйн албаныхан (NSA) АНУ-д байрлах Франц, Итали, Грек, Япон, Мексик, Өмнөд Солонгос, Энэтхэг, Турк тэгүүтэй 38 орны Элчин сайдын яамдуудын дипломат яриа, ажиллагааг нууцаар чагнаж тагнасан талаар мэдээлэл цацагдаад байгаа билээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Европын холбооны Франц болон Герман улсууд АНУ-ын эсрэг дургүйцлээ илэрхийлэн, Нэгдсэн улсаас дээрх мэдээлэлд албан ёсоор хариу тайлбар өгөхийг шаардсан байна. Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус АНУ-ын дээрх үйлдэлийг “үнэхээр хүлээн зөвшөөрөх аргагүй, байж болшгүй” хэмээсэн бол Германы Хууль зүйн сайд Сабина Лойтхойссер-Шнарренбергер “АНУ-ын үйлдэл хүйтэн дайныг үеийг санагдууллаа” гэсэн байна. Германы Хууль зүйн сайд Сабина “Хэрвээ дээрх мэдээллүүд үнэн бол энэ нь хүйтэн дайны үеэр дайснуудынхаа эсрэг хэрэглэж байсан аргыг санагдуулж байна. Тэгэхээр энэ нь АНУ-ын хувьд Европын холбоо нь дайсан гэсэн ойголт төрүүлж байна” хэмээжээ.
Ажиглагчдын үзэж буйгаар дээрх мэдээллийг тараасан хэрэгтэн нь АНУ-ын Тагнуулын төв агентлагийн нууц мэдээллийг задруулсан Эдвард Сноуден гэнэ. Эдвард Сноуден өдгөө ОХУ-ын нийслэл Москва хотноо орогнож байгаа ба Эквадор улсаас улс төрийн орогнол хүссэн билээ. Харин Эквадор Эдвард Сноуденийг тус улсад өөрийн биеэр хүрэлцэн ирсэн нөхцөлд хүсэлтийг нь авч хэлэлцэх нөхцөл тавиад буй юм. Түүнчлэн Эдвард Сноудений улс төрийн орогнол хүссэн асуудлаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жое Байден өнгөрсөн бямба гаригт Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреатай утсаар ярилцсан байна.
AНУ улс орнуудын эсэргүүцэлтэй тулгарлаа | ||
Үзсэн: 1929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.