Шууд Chart

Хонг Конг мужид хээл хахуулийн гомдол мэдээлэл 20 хувиар өсчээ

2018-01-02 13:41:28

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонг Конгийн Авлигатай тэмцэх бие даасан хороо энэ онд санхүүгийн болон даатгалын салбартай холбоотой 177 гомдол мэдээлэл хүлээн авсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Мөн тэдний гомдол мэдээлэл нь компаниудын бусдыг хуурах зорилгоор хуурамч баримт бичиг боловсруулсан, хахууль авч зээл олгосон, бизнест дэмжлэг үзүүлсэн, зөрчилтэй тендер зэрэг асуулдуудтай холбоотой байжээ.

Тус хорооны дэргэдэх олон нийтийн зөвлөх хорооны дарга Чов Чунг-хонгийн хэлснээр, Хонг Конгийн Авлигатай тэмцэх бие даасан хороо нь Үнэт цаасны хороотой хамтран хууль бус үйл ажиллагааны эсрэг тэмцэж байгаа юм байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд тэд компанийн жагсаалт гаргаж, уг жагсаалтад багтсан компаниудад зөвлөмж хүргүүлжээ.

Хонг Конгийн Авлигатай тэмцэх бие даасан хороо нь өнгөрсөн 11 сарын байдлаар сонгуультай холбоогүй, авлигын талаарх нийт 2648 гомдол хүлээн авсан нь өнгөрсөн онтой харьцуулахад 2 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Ирүүлсэн бүх гомдлын гуравны хоёр нь хувийн хэвшлийн салбартай холбоотой, 27 хувь нь төрийн байгууллага, 6 хувь нь олон нийтийн байгууллагатай тус тус холбоотой байсан байна. Мөн энэ жил, хахуулийн хэргээр шалгагдсан хүмүүсийн 80 хувь нь ял шийтгэл хүлээжээ. Өнгөрсөн онд хэрэг шийдвэрлэлт 79 хувьтай байсан бол энэ жил 82 хувийн үзүүлэлттэй гарсан байна.


Хонг Конг мужид хээл хахуулийн гомдол мэдээлэл 20 хувиар өсчээ  
Үзсэн: 1983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй