Хэдэн зуун иргэд Перугийн Ерөнхийлөгч асан Алберто Фужимориг өршөөснийг эсэргүүцэж жагсчээ. Жагсагчид Фужиморигийн хэвтэж байгаа эмнэлгийн гадаа хүрч “Урвагч”, “Өршөөлийг болиулах хэрэгтэй” гэх мэтээр хашгирч эсэргүүцлээ илэрхийлсэн аж.
Ерөнхийлөгч Педро Пабло Кукзински 1990-ээд онд Ерөнхийлөгч Алберто Фужиморигийн удирдаж байсан авторитор засаг улс орноо хөгжүүлэхэд их дэвшил авчирсныг нь харгалзан үзэж өршөөсөн хэмээн өөрийн шийдвэрээ хамгаалж байгаа юм. Гэвч тэрээр өөрөө ч мөн авлигын хэрэгт холбогдон албан тушаалаасаа буухад ойрхон байгаа ажээ.
79 настай Фужимори бол Перугийн “асар их зөрчилтэй” улс төрч юм. Олон хүн түүнийг авлигач, дарангуйлагч хэмээн үздэг бол бусад нь Перу Улсыг эдийн засгийн хямралаас гаргаж чадсан хэмээн үнэлж, хүндэлдэг. Тэрээр төрийн эрхэнд байх үедээ үйлдсэн гэх авлига болон хүний эрхийг зөрчсөн гэмт хэргүүдэд буруутгагдан 12-25 жилийн хорих ял аван шоронд сууж байсныг өршөөсөн нь ийнхүү олон нийтийн дургүйцлийг хүргэсэн байна.
Алберто Фужимориг өршөөснийг эсэргүүцэж жагсчээ | ||
Үзсэн: 1673 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.