Шууд Chart

“Индонезийн Авлигын харуул”

2018-01-01 18:00:00

“Малайзын Авлигын харуул” төрийн бус байгууллагын төлөөлөгчид Индонезийн Авлигатай тэмцэх хороо болон “Индонезийн Авлигын харуул” төрийн бус байгууллагын ажилтнуудтай уулзаж авлигатай үр дүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх туршлагынх нь талаар санал солилцжээ.  Малайзын Авлигын харуул нь дөнгөж 2017 оны 7 дугаар сарын 24-нөөс эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус төрийн бус байгууллагын 70 төлөөлөгч Индонез улсад хүрэлцэн ирсэн байна.

Малайзын төлөөлөгч нар “Индонезийн Авлигатай тэмцэх хороо өнгөрсөн 10 жилийн хугацаанд авлигатай эрч хүчтэй, шаргуу тэмцсэн. Түүнчлэн 1998 онд байгуулагдсан “Авлигын харуул” төрийн бус байгууллага нь Индонезийн ард иргэдийг авлигыг жигшдэг болгож чадсан. Иймд бид эдгээр байгууллагуудын туршлагаас судалж, эх орондоо авч хэрэгжүүлэх зорилготой” хэмээсэн байна.


“Индонезийн Авлигын харуул”  
Үзсэн: 1488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй