* * *
Өрнийн зурхай
Матрын орд (12/22-1/19): Санаа зовоосон өдөр. Танд хэн нэгэн дайсагнаж байгаа тул анхааралтай бай. Хэтэрхий өөдрөг чиг хандлага чинь таны хувийн харилцаанд бэрхшээл маргааныг бий болгоно. Ялангуяа материаллаг эд зүйл болон санхүүгийн бүхий л хэрэг явдлуудын талаарх муу зүйлсийг араасаа дагуулна. Хэтэрхий нарийн харамч байх нь чиний хамтрагчид түгшүүртэй байдлыг нэмэх болно. Эргэн тойрны дуусгаагүй ажил нь илүү дарамт болон стрессийн шалтгаан болно. Гэр бүлийн харилцаанд эзлэх хувь нь таны хувьд маш чухалд тавигдана. Спортын үйл ажиллагаанд оролцох эсвэл бусад биеийн хүчний үйл ажиллагаа нь өнөөдөр танд сөргөөр нөлөөлнө.
Хумхын орд (1/20-2/18): Өнөөдөр хумхынханы хамт олонтой харьцах харьцаа доройтож сэтгэлийн уналтанд орно.Тэд хаа ч явсан хуучинсаг, ёсорхог зангаа гаргах болно. Түрэмгий зан нь ихэнх хүмүүсийн дургүйг хүргэх болно. Хэт ёсорхог загнах хэрэггүй. Алсын хараатай, шударга, зорилго тэмүүлэлтэй байх нь бусадтай харьцах харьцааг бэхжүүлж гэр бүлдээ нэр хүндтэй байх болно.
Загасны орд (2/19-3/20) Хөдөлгөөнтэй өдөр. Хэрэв та хотод амьдардаг бол ойролцоох хот, тосгон руу дэлгүүр хэсэх, эсвэл хүмүүстэй уулзахын тулд явах талаар бодох болно. Хэтэрхий олон хүмүүстэй уулзах, эсвэл явах газар, хийх зүйл хэтэрхий их байх нь таны уриа байна. Амьдралын хурдаа бага багаар багасга. Тэгснээр та хийж байгаа үйл ажиллагаандаа баяртай байна. Та энэ талаар нэг бодоод үзвэл газар дэлхий үнэхээр гайхалтай гэдгийг мэдэх болно. Хачирхалтай тохиолдол нь таны хүрээлэн байгаа зүйлсийн учир битүүлэг мэдрэмжийг тань нэмэх болно.
Хонины орд (3/21-4/19): Та өөртөө авсан ажил үүрэг, ойр дотныхныхоо төлөө санаа тавьдгаасаа болж ядарч болзошгүй. Тусламж дэмжлэг авч, гарыг тань харж суугаа олон хүнийг бодолцон хаа хаанаа хичээн ажиллах хэрэгтэйг анхаар. Зул сарын баяраар хүмүүст өгөх бэлгээ ч худалдаж авах тун тохиромжтой өдөр байна. Гавъяа шагнал авна. Арилжаа наймааны ажил амжилт, хүндэтгэл, шинэ болгоныг авч ирнэ. Төрөл төрөгсдийнхөө өмнө өөрөөрөө бахарх. Баяраа гэр бүлээрээ ресторанд тэмдэглэ.
Үхрийн орд (4/20-5/20): Хөгжилтэй өдөр. Гэр бүл найз нөхөдтэйгөө гэртээ үлдэхдээ баяртай байвал өнөөдөр сайхан өдөр байна гэсэн үг. Гэрийн ажлаа түр хойш тавьж тохижуулахад анхаар. Уулзахаас зайлсхийж байсан хуучин өрсөлдөгчтэйгөө санамсаргүй тааралдах боловч энэ завшааныг ашиглан үл ойлголцлоо арилгаж эвлэрэхэд тохиромжтой үе. Тэд нар ч мөн тантай адил бодолтой байж магадгүй. Овоорсон их ажлаа дуусгах төлөвлөгөө санааны зоргоор бүтэхгүй учраас санаа зовохоо больж сайхан хоол идэн амралтын өдрөө өнгөрөө.
Ихрийн орд (5/21-6/21): Сорилтот өдөр. Жижиг ч бай, том ч бай бодитой өөрчлөлт хийгдэхгүй. Ихрийнхэний хувьд өөрийнхөөрөө удаан байж өөртөө найдах цаг үе. Боломжит үр дагаврыг урьдчилж бодохгүйгээр ямар ч нөхцөлд түргэн хандах хэрэггүй. Ганц бие ихрийнхэн мөнгө орж ирэх үед маш болгоомжтой ханд. Гоонь эрчүүдийн хувьд хайр сэтгэлийг худалдаж авах гэж оролдох нь ухаалаг явдал биш гэдгийг ойлго. Шаналгаатай сэтгэлийн асуудлууд ар араасаа гарч ирнэ. Дотно хүнээ доогуур үзэж дарамт бололгүй асуудлыг амархан шийдэх аргыг ол.
Мэлхийн орд (6/22-7/22): Өөртөө итгэлтэй өдөр. Өнөөдөр таны төлөвлөсөн ямар ч үйл ажиллагаа маш их зугаатай байх болно. Багаар ажиллах нь тустай бөгөөд нийгэм болон хүрээлэн буй орчиндоо анхаарал тавих нь таныг идэвхитэй байж өөрийн сонирхсон бүлэгт элсэхэд тусална. Хэрэв та үнэхээр ямар нэгэн төрлийн үзүүлбэрт оролцохоор болвол эвгүй байдалд орохгүйн тулд мөргөлдөөн зөрчлийг урьдаас тооцон бэлдээрэй. Хэрэв таны дүү болон хүүхэд тань тэмцээн уралдаан шалгалтанд оролцож байгаа бол түүнд таны тусламж хэрэг болж болзошгүй. Та ямар нэгэн үр дүн хүлээлгүйгээр туслах нь маш том тусламж болох болно.
Арслангийн орд (7/23-8/22): Ачаалалтай өдөр. Танд тавигдаж байгаа шаардлагууд бага зэрэг хэтэрсэн мэт мэдрэмж төрнө. Зарим хүмүүс танд нэмэлт ачаалал, дарамт үзүүлж байгаагаа мэдэхгүй байгаа бололтой. Та юу хийж чадах, юуг чадахгүйгээ хамгийн сайн мэдэхийн тулд хүн болгоны сэтгэлд нийцүүлэхийг хичээж ядарч унахаасаа өмнө үгүй гэж хэлэх цаг энэ байж болох юм. Хувийн арчилгаа, гадаад үзэмжээ сайжруулах өөрчлөлтүүд өөгүй сайхан хийгдэх ба өнөөдөр өдөр юм уу орой таны оролцох олон нийтийн ямар ч ажиллагаанд амжилт олоход чинь туслана.
Охины орд (8/23-9/22): Урам зоригтой өдөр. Энэ өдөр гараг эрхэсийн нөлөөлөл танд эерэг энергийг өгсөнөөр та анхаарлаа сайн төвлөрүүлж чадна. Таны захирах хүчний дор ямар ч зүйл боломжгүй байна гэж байхгүй. Бусдыг удирдах чадвар тань дээшилнэ. Таны урам зоригтой байдал, аливаа зүйлийг хийх гэсэн бүтээлч байдал тань танай хамт олныг уриална. Ингэснээр таны нэр хүнд өсөн нэмэгдэнэ.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Сонирхолтой өдөр. Өнөөдөр нэлээд завгүй өдөр болох бололтой. Дэлгүүрийн урт дараалалд зогсож, дутуу зүйлээ гүйцээх гэж явсаар нэлээд ядрах болно. Хилийн чанадад амьдарч буй хамаатан садан, бизнесийн түншүүдтэйгээ холбоо тогтоо. Энэ нь танд удахгүй явах аяллаа төлөвлөхөд туслах болно. Өнөөдөр гадуур зугаалахад маш таатай өдөр байх болно. Камер дуу хураагуур зургийн хэрэглэлээ авч гар. Танд таалагдсан зүйлээ хальсанд буулгаж бүр зурсан ч болно шүү дээ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Тайван өдөр. Энэ нь нөхөрсөг тэмцэлээр үргэлжлэх үү, сэтгэлд тань хадаатай байх уу гэдэг нь таны сэтгэл санааны байдлаас шалтгаална. Өнөөдрийн бүтээлч энергээ хэрүүл маргаанаас илүү хөгжилтэй, сэтгэл хөдөлгөсөн зүйл хийхэд зориулаарай. Аялах төлөвлөгөө нь таныг тайвшруулах болно. Энэ бол мөнгөө хадгалах тохиромжтой цаг.
Нумын орд (11/22-12/21): Их зүйл шаардсан өдөр. Өнөөдрийн хувьд танд бүтээлч чанар давамгайлах тул гадагш гаран өөрийн хайртай хүмүүстэйгээ уулзаж дуртай зүйлээ хий. Хэрүүл тэмцлээс болгоомжил. Та ойр дотныхоо хүмүүстэй өнөөдөр харилцан зөвшилцөлд хүрэхийг тийм ч их хүсэхгүй эсвэл жирийн өдрүүдээс ч илүү их зүйлийг шаардаж магадгүй. Нумын ордны эцэг эхчүүд хүүхдүүдээ очих газарт нь хүргэж өгөх гэснээр өөрийнхөө хийх ажлаа алдаж мэднэ. Ийм зүйл болвол хүүхдүүдээ бүү буруутгаарай.
Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 08/ | ||
Үзсэн: 1491 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.