Шууд Chart

Нийтийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлэх хуулийн хугацаа эхэллээ

2018-01-03 09:58:45

Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргийн нэг болох нийтийн албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хуулийн хугацаа 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс улс орон даяар эхэллээ.

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зааснаар мэдүүлэг гаргагчид нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор цахим систем буюу www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн бүртгүүлэх үүрэгтэй.

Улсын хэмжээнд хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл хүргүүллээ. Мөн мэдүүлэг гаргагч болон төрийн байгууллагын удирдлагууд, мэдүүлгийг бүртгэж, хянаж, хадгалах үүрэгтэй эрх бүхий албан тушаалтан нарт зориулсан олон талт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.


Нийтийн албан тушаалтнууд хөрөнгө, орлогоо мэдүүлэх хуулийн хугацаа эхэллээ  
Үзсэн: 1360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй