Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 09/

2013-12-09 06:20:00

Өнөөдөр аргын тооллын 2013 оны 12-р сарын 09. Даваа гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн дунд Хөх хулгана сарын шинийн 5. Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Сумъяа гараг.  Өдрийн барилдлага Идэр.  Шүтэн барилдлага Хүрэлцэхүй.  Наран 08.41-д мандаж, 17.08-д жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Саадгүй өдөр. Ажлын долоо хоног эхэлж матрууд та нарыг тэмдэглэл бичүүлэхэд тань зоригжуулж өгнө. Өөртөө итгэлтэй байдлаа харуулж нөхөрсег зангаа үзүүл. Өөртөө итгэх хүчээ ашиглан ажилдаа хичээл зүтгэлээ гарга. Биеэ тоох байдлаа хойш нь тавьснаар хүн болгон ашигтай наймааг бүтээж чадна. Амьдралд тань байх зарим нэг хэцүү зүйлс үргэлжилсээр байна. Гэхдээ дүн шинжилгээ хийлгүй огцом шийдвэр гаргах нь тийм ч ухаалаг хэрэг биш. Эсэргүүцэхийнхээ оронд хөдөлж эхэл, хөдлөхөөсөө өмнө түр зуур зогсож сайн бодож үзээрэй. Хүмүүсийн зөвлөгөө өгч байсан нөхцөл байдлыг дахин бодож үзээрэй. Өнөөдөр мөнгө үрэлтээ багасга.


Хумхын орд (1/20-2/18):  Азтай өдөр. Таны санхүүгийн байдал муудаж эхлэх үед хураасан төсөв тань үр дүнгээ өгч эхлэнэ. Үүнийгээ үнэтэй зүйлд бүү зарцуул. Гадуур гарч мөнгөө үрэхээс болгоомжил. Түрүүвчээ чанга атгаад үлдвэл, та урьдын байр сууриндаа эргэн очих болно. Бодлогоширонгуй алхам хийхээс зайлсхий. Оюун санаагаа төвлөрүүл.

 

Загасны орд (2/19-3/20) Азтай өдөр. Та одоо маш их азтай үедээ байна. Ялангуяа мэргэжлийн тал дээр өсөхийг эрмэлзэж байгаа бол. Захирал юм уу бусад эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзвал үр дүнтэй байх бөгөөд зарим загаснуудын хувьд энэ нь байр суурь нь өсөх юм уу цалин нэмэгдэнэ гэсэн үг. Хувиараа аж ахуй эрхэлдэг загаснууд тусгай олон нийтийн арга хэмжээ зохиох юм уу зар сурталчилгааны компанит ажил явуулах хэрэгтэй. Хэрэв тууштай хүчин зүтгэл гаргах юм бол гойд сайн үр дүн гарах болно. Ярилцлага, уулзалт, шинэ ажилчид авах зэрэг нь амжилттай болж өнгөрнө. 

Хонины орд (3/21-4/19): Бүтээлч өдөр.Хэрвээ чи мэдлэгтээ ахиц гаргаж чадвал ажил олгогчид чиний үнэ цэнэ нэмэгдэж олон төрлийн курст хамрагдан эхлэх ба энэ нь чиний чадварын суурийг өргөтгөх мөн мэдлэг чадварын хэмжүүр чинь болно. Өөр сайн эх сурвалжтай холбогдох нь бизнесийн ашиг хонжоог өсгөнө. Ажлын газрынхаа хариуцлага болон үйл ажиллагааг өсгөх нь ажлын суурь болох ба ихэнх хонины ордны хүмүүс урт хугацаагаар ажиллана. Хэн нь гэртээ байж бүх л ажил үүргийн хариуцлагаа алдаж байна. Тэр хүн өсөж дэвшихэд хэцүү. Хэрвээ хэдэр зан чинь хэтрэх юм бол ядрах эсвэл чухал үүрэг даалгавруудаа дуусгахад хүндрэлтэй гэвч чи ахиад хийж чадна.


Үхрийн орд (4/20-5/20): Дарамттай өдөр. Өнөөдөр үхрийнхэнд зорьсондоо хүрэхэд бэрх байх болно. Энэ өдөр тусах өвчин нь удаашрах болно. Өнөөдөр та сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Хэн бие даан ажиллаж байна хэн төлөвлөгөөгөө амжилттай гүйцэтгэж байна тэр хүний сэтгэл санаа өөдрөг байх болно. Хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцмаар санагдаж болзошгүй. Одод хамаагүй хүнтэй илэн далангүй харьцах нь хор хөнөөлтэй болохыг сануулж байна. Хүлээцтэй байх хэрэгтэй.

Ихрийн орд (5/21-6/21): Түгшүүртэй өдөр. Cap матрын ордод буцаж ирснээр таны эргэн тойрон дахь хүмүүс маш мэдрэмтгий эмзэг болох болно. Та ч мөн өнөөдөр нэлээд эмзэг байх тул найз нөхөд, ойр дотны хүмүүстэйгээ аль болох ойр байхыг хичээ. Өнөөдөр та олон хөгжилтэй зүйл төлөвлөсөн ч төлөвлөгөө чинь таны хүссэнээр тийм ч амархан бүтэхгүй бололтой. Өнөөдөр найз нөхдийн харилцаанд үл ойлголцол гарч найз нартайгаа муудалцаж магадгүй. Хэрэв тэгвэл таны төлөвлөсөн бүх ажил нурах болно. Зарим ихрийнхэний зорилго биеллээ болох магадлалтай. Энэ нь тэдний амьдралд томоохон өөрчлөлт авчрах болно.

Мэлхийн орд (6/22-7/22): Хуучинсаг үзэл давамгайлах өдөр. Ажлаа хийхээсээ өмнө өнөөдрийн төлөвлөгөөгөө дахин нэг хянаж шалгаарай. Учир нь өчигдөр сайхан санагдаж байсан зүйл тань өнөөдөр өөрчлөгдөж магадгүй. Өөрчлөгдсөнд муу зүйл байхгүй гэдэгт та итгэлтэй байх хэрэгтэй. Хамт ажилдаг ухаантай ахмад хүнтэй ярилцахаар цаг гарга, зөвлөгөө ав. Өөрийнхөө мэдлэгээ бусадтай хуваалц. Гэр бүлээсээ гадна нийгмийн бусад гишүүдтэй хэлэлцэж харилцан зөвшилцөлд хүрснээр ихийг олж авч болно.
Арслангийн орд (7/23-8/22): Хувирамтгай өдөр. Таны нийгмийн амьдралд таатай, таагүй олон зүйл тохиолдоно. Гаргийн чиг хандлага таны бие махбодийн эрч хүчийг сулруулах ч сэтгэлийн хөдөлгөөн мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Албан тушаалд тань ахиц гарч, шинэ ажлын санал ирнэ. Шийдвэр гаргах болон ямар нэгэн төлөвлөгөө зохиоход таатай байна. Арслангийн ордны эцэг эхчүүд гэр бүлийн уур амьсгалыг эерэгээр үргэлжлүүлэхийн тулд аливаа маргааныг эв зүйгээр зохицуулаарай. Эс бөгөөс хурцадмал байдал үүсч магадгүй.

Охины орд (8/23-9/22): Ашиг тустай өдөр. Эрх чөлөөтэй байх гэсэн хүсэл тань хүчтэй байх бөгөөд магадгүй та өнөөдөр хүмүүстэй тийм ч таарамжтай байхгүй л болов уу. Хэрвээ та өнөөдөр дүрэлзсэн зан ааштай байвал хэн нэгний хэлснээр явсны хэрэггүй. Оронд нь өөрийнхөө бодож мөн мэдэрч байгаа зүйлээ жагсааж бич. Өнөөдөр хэн нэгэн онцгой хүн таны хүсэл тачаалыг тань асаах бөгөөд хэрвээ та ганц бие бол өнөөдөр хүчтэй харилцаа тогтоох болно. Таны хүсэл тань ихээр буцлах болно. Охины эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарлаа хандуулаарай тэдэнд чинь аюул учирч магадгүй.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Дунд зэргийн өдөр. Сайхан зүйлсийг хэтрүүлж хэрэглэх нь ерөнхийдөө эрүүл мэнд, сайн сайханд чинь муу байж болно. Та яг одоогоор гэр бүлтэй болж байгаа ч юм уу мэргэжил эзэмшиж байгаа эсвэл аль альныг нь амжуулж байгаа ер нь ямар ч байр суурьтай байсан та шургуу хөдөлмөрөө үнэлүүлэхийг хүсэх болно.Та илүү мөнгө, нэмэлт орлого олохыг эрмэлзэнэ. Хариуцлагатай бөгөөд буурь суурьтай зиндаа нэгтнүүдтэйгээ хамт цагийг өнгөрөөвөл нэг нэгнийхээ зорилго, зорилтыг биелүүлэхэд бие биендээ туслах болно.

Хилэнцийн орд (10/23-11/21): Замбараагүй өдөр. Сэтгэл санаа тань тогтворгүй байна. Энэхүү сөрөг мэдрэмж нь эргэн тойронд чинь буй хүмүүст ч нөлөөлнө. Хамгийн зөв шийдэл нь тэдэнтэй ярилцах юм. Асуудлын шийдлийг олох аялал нь таны төсөөлснөөс ч илүү урт удаан үргэлжилнэ. Энэ өдөр сэтгэл санаагаа тогтворжуулах нь хамгийн чухал байна.


Нумын орд (11/22-12/21):  Ашигтай өдөр. Хэрэв таны хамтран ажиллагсад ажилдаа анхаарлаа хандуулахгүй байвал энэ нь тэд өөр өөрсдийн гэсэн асуудлаа зохицуулж байгаа гэсэн үг. Та өөрийн орон зайд нэвтрэн өөрт тулгараад байгаа аливаа асуудлыг бодож эргэцүүлмээр санагдах болно. Хошин шогийн мэдрэмжээ өргөжүүлэн бусдын сэтгэл санааг ойлгохыг хичээгээрэй. Энэ үе бол амьдралын хэв маягаа өөрчлөх цаг.

Нийтэлсэн: Web admin

Өнөөдрийн зурхай /2013 оны 12-р сарын 09/  
Үзсэн: 2450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй