Шууд Chart

Facebook, Twitter зэрэг сайтуудад нэвтрэх 2 сая гаруй нууц үгийг хулгайлжээ

2013-12-09 07:46:05

Гэмт этгээдүүд олон зуун мянган нууц үг, хэрэглэгчийн нэрийг хулгайлж хакеруудад зориулан интернэтэд тавьсныг компьютерийн мэргэжилтнүүд олж илрүүлжээ. "Trustwave SpiderLabs" байгууллагын Даниел Чехикээр ахлуулсан  судлаачид 2 сая гаруй хүний Facebook, Google, Yahoo, Twitter, LinkedIn болон бусад сайтуудад нэвтэрдэг хэрэглэгчийн нэр, нууц үгийг хулгайлсныг тогтоосон байна. Үүнээс өмнө буюу 10-р сард Adobe Systems компанийн 38 сая хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг хулгайлж, интернэтэд тавьсан нь илэрч, ихээхэн шуугиан дэгдээж байсан юм. Хакеруудын энэ халдлага маш өргөн хүрээг хамарсан нь хэрэглэдэг сайтууддаа бүгдэд нь ижил нэвтрэх нэр, ижил нууц үг ашигладаг хэрэглэгчид олон байдагтай нэг талаар холбоотой ажээ. Хулгайлагдсан нууц үгнүүдийн жагсаалтыг сайтар ажиглавал таахад амархан нууц үг хэрэглэдэг хүн цөөнгүй байдаг байна. SpiderLabs байгууллагаас гаргасан хакеруудын хамгийн өргөн ашигладаг 25 нууц үгийг танилцуулъя. Хэрэв таны нууц үг энд байвал солих цаг нь болсон гэдгийг сануулж байна.
 
•    123456
•    123456789
•    password
•    admin
•    12345678
•    qwerty
•    1234567
•    111111
•    photoshop
•    123123
•    1234567890
•    000000
•    abc123
•    1234
•    adobe1
•    macromedia
•    azerty
•    iloveyou
•    aaaaaa
•    654321
 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Facebook, Twitter зэрэг сайтуудад нэвтрэх 2 сая гаруй нууц үгийг хулгайлжээ  
Үзсэн: 1917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй