
Өнөөдөр аргын тооллын 2018 оны нэгдүгээр сарын 6. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Өвлийн дунд хар хулгана сарын 20. Санчир гараг. Бага морь одтой, есөн улаан мэнгэтэй, шар нохой өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Мод
Өдрийн наран 8 цаг 35 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Адал явдал, хөгжилтэй байдалтай хамт танд боломж болон урилгууд ирэх болно. Ажлын өдрүүдэд шаргуу хичээж ажилласны эцэст, та эрч хүчээ чөлөөлж, шинэ зүйлсийг сурахдаа баяртай байна. Зарим хонинууд бясалгалын газар очих бөгөөд энэ нь ч та бүхэнд үр дүнгээ өгнө. Хэрвээ та ашиг тустай байлгахыг илүү хүсэж байвал зарим хувийн дүрэм журмаа ч үүндээ оруул. Онолын хувьд бясалган бодох нь танд сайн ч ашиг тусыг нь хүртэхийн тулд дасгал сургуулилт хийх хэрэгтэй.
ҮХЭР (4/20-5/20)
Өнөөдөр таныг тун ихээр гайхшруулж магадгүй хүнтэй таарна. Таны талаар хэлсэн таагүй зүйлүүдийг шууд хүндээр тусгалгүйгээр эхлээд сонсож дуусгах хэрэгтэй. Зан ааш чинь хэт хурдан уурлаж эхлэх юм бол учрыг нь олох, асуудлыг шийдэхэд хэцүү байх болно. Гэхдээ өнгөрсөн бол засаж болохгүйгээс хойш санаа зовох нь дэмий цагийн гарз. Зөвхөн урагшаа хар, бусдын юу гэж бодох нь танд тийм ч чухал бус. Өөрийнхөө төлөө амьдар. Романтик холбоотой байгаа хосууд өнгөрсөн явдал руу хэт гүнзгийрэн орж одоо болж байгааг анзаарах сөхөөгүй байх нь ямар ч үр дүнгүйг ойлго.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Орон дотроо хэвтээд аль болох чимээгүй орчинд тайван байх хэрэгтэй. Орноос босч шинэ өдрийг эхлэхээсээ өмнө дахиад жаахан дуг хийж, зүүднийхээ ертөнцөөр аял. Таны мэдрэмж, сэтгэл хөдлөл маш хүчтэй байх тул ойр дотны хүмүүс болон байнга хамт байдаг хүмүүстэйгээ болгоомжтой харьцахыг зөвлөж байна. Хайртай хүмүүс гэнэтийн бэлэг барих төлөвтэй. Та илүү олон зүйлийг сурч мэдэх болно. Харин хадмууд бухимдал төрүүлж болзошгүй байна. Та өөр хэн нэгэнд татагдаж эхлэх бололтой. Таны энэ учрал урьд өмнөх харьцаанаас арай өөр санагдах болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Аялахыг хүсэх нь маш чухал байж болох юм. Таныг аялалд гаргаж чадахгүй ч гэсэн зүгээр л мөрөөдөөд бай. Төлөвлөж эхлэх хэрэгтэй. Та үүнийг мэдэхээсээ өмнө замдаа гарсан байх болно. Азтай завшаанууд тохиолдох магадлалтай учраас түүнийг алдахгүйн тулд сэрэмжтэй байна. Тэдний нэг нь таны амьдралыг үндсээр нь өөрчилж болзошгүй. Найзууд бие биенийхээрээ зочилж, утсаар ярьж бас нөхцөл байдлыг илүү хөгжилтэй болгоно. Мөн таны нэг найз чинь танаас илүү их зүйлсийг ч хүсч болох юм.
АРСЛАН (7/23-8/22)
Танд ойрын хүмүүстэйгээ муудсан харьцаагаа сайжруулах боломж ирэх бололтой. Арслангууд өнөөдөр хангалттай элэгсэг дотно, ажил хэргийнхээ талаар чин сэтгэлээсээ байх тул ядах юмгүй хамтран ажиллагсад эсвэл дарга удирдлагуудынхаа талархлыг хүлээнэ. Бага хүүхэд насны сайхан дурсамжууд тань хайр дурлалын асуудалд боломж олгох ба азтай боломжууд чиний амьдралд гарч ирнэ.
ОХИН (8/23-9/22)
Амралтын өдрөө ойр дотны хүмүүстэйгээ ойролцоо байх нь амжилтын түлхүүр юм. Тэд чамаас зөвлөгөө болон үйл ажиллагааны удирдамж асууна. Гаднаас ирсэн хүмүүстэй хамтран ажиллах нь олон сонирхолтой шинэ санааг төрүүлэх бөгөөд цагийг ч хөгжилтэй өнгөрөөж чадна. Магадгүй чи бүх хариултуудыг нь мэдэхгүй бол эсвэл зөв арга барилыг нь мэдэхгүй бол асуудлыг ухамсартайгаар шийдвэрлэх хэрэгтэй. Үндсэн чадвараа нэмэгдүүлэх боломжийг ашиглан гэр болон ажлын газрын үйл ажиллагаагаа аажуухнаар зохион байгуул.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гадуур гарч, найзуудтайгаа цагийг өнгөрөөж хуучин дурсамжаа сэргээхийг зөвлөж байна. Та спортоор хичээллэх, үдэшлэгт очих дуртай бол тэндээ найзуудтайгаа хамт цагийг маш хөгжилтэй өнгөрөөх болно. Та хүүхдүүдээ зугаацуулж, тэдэнд заавар зөвлөгөө өгөх хэрэгтэй бөгөөд тэдний баяр хөөрийг унтраах хэрэггүй. Ихэнхи жинлүүрүүд найз нөхөдтэйгөө уулзах бөгөөд ямар нэг хөгжилтэй арга хэмжээнд оролцсоноор таны танилын хүрээ өргөжих болно.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Өнөөдөр таны хувьд гэр бүл хамгийн чухал асуудал байх болно. Энэ нь танд гэрийнхэнтэйгээ хамтдаа илүү их цагийг өнгөрөөж, бусдын оролцоогүйгээр гэр бүлийн зарим асуудлаа шийдвэрлэхэд тус дөхөм болно. Хэрвээ гэр бүлд тань ямар нэг ноцтой асуудал байгаа бол ахмад хүмүүсээс туслалцаа авахад гэмгүй. Ингэснээр өмнө нь хэзээ ч бүтэшгүй мэт санагдаж байсан асуудал маш амархан болж хувирах болно. Хосууд амралтын өдрүүдээр гадуур зугаалж, амралтанд амарч, гайхалтай хайр бялхсан амралтын өдрүүдэд бэлтгэхийг зөвлөж байна.
НУМ (11/22-12/21)
Та хүүхдүүдтэй учир зүйгээ олж тэдний сэтгэлийг яаж татахаа мэддэг учир найз нөхөр нь байж чадна. Таныг хүндэлж биширдэг хайртай хүн тань уур бухимдлыг төрүүлж болзошгүй. Шалчиганасан зан тань хайртай хүнтэй чинь хурцадмал таагүй байдал үүсгэж болзошгүй. Таны өнгөрсөнд гаргасан ухаангүй алдаа болон зарим зүйлийг тоохгүй өнгөрөөсөн зүйл чинь таныг шаналгах болно. Гэрийн эргэн тойронд тохиолдсон онц хэрэггүй жижиг сажиг асуудлуудыг тоохгүй орхи. Амралт болж чадахаар зугаатай зүйлийг сонгож үдшийг хайртай хүнтэйгээ өнгөрүүл.
МАТАР (12/22-1/19)
Амралтын энэ сайхан өдрөө эртлэн босоод дэлгүүр хэт хүнээр дүүрэхээс өмнө дэлгүүрээр хэсч хэрэгтэй зүйлээ худалдан ав. Төлбөрийн картан дахь мөнгөө сайн тооц. Орлого зарлагаа нягтлан бодож гарга. Өнөөдөр завтай байвал хүүхдүүддээ гэнэтийн бэлэг бэлдэж, хэрэгтэй зүйлсийг хийх талаар зааж сурга. Өсвөр насны хүүхдүүд нэлээд асуудалтай байх хэдий ч тэдэнд уурлахын өмнө өөрийгөө тэдний насан дээр ямар байснаа эргэцүүлэн бод.
ХУМХ (1/20-2/18)
Хэрвээ таны хувийн амьдралд үнэнч байдал хөндөгдөхөд хүрвэл асуудлын гарцыг олохын тулд яриа хэлэлцээрийг урьтал болго. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр үлдвэл таны гомдол сэтгэлийн зовинол, түгшүүртэй байдлыг бий болгоно. Найз нөхдийн зөвлөгөө заавар танд их чухал байх болно. Хэдийгээр таны бодол санаа, төсөөлөл тань өндөр байх боловч таны дүгнэлт тань буруу байж магадгүй агаад энэ нь аливаа зүйлсийг эерэгээр харахад сөргөөр нөлөөлнө.
ЗАГАС (2/19-3/20)
Үргэлж хүчтэй байгаад байдаггүй загасууд энэ өдөр цэвэрлэгээ хийвэл нилээдгүй үр ашигтай байна. Гэр бүлийн гишүүддээ анхаарал тавьж, юунд сэтгэл дундуур байгааг анхаараарай. Ерөнхийдөө таны зан биш боловч өнөөдөр танд хамраа сөхөх хэд хэдэн шалтгаан гарах болно. Гэхдээ та хэтрүүлэхээс болгоомжлох хэрэгтэй. Шоучин арслангууд хэрэв өөрөөсөө чадалтай нэгэнтэй тааралдахгүй бол сайхан зугаацах болно. Хэрэв та хамт ажиллагсад юм уу хамтран зүтгэгчтэйгээ хамт нийлж суухдаа, ярихаас гадна бас бусдын яриаг сонсохыг хичээгээрэй.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй | ||
Үзсэн: 2003 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.