Шууд Chart

Renault компани Хятадын Dongfeng компанитай хамтрахаар болов

2013-12-09 11:00:00

Францын Renault болон Хятадад автомашин үйлдвэрлэлээрээ 2-рт бичигддэг "Dongfeng Motor Group" компаниудын хамтарсан үйлдвэр байгуулах 1.27 тэрбум ам.долларын гэрээг тус улсын Хөгжил Шинэтгэлийн Хороо баталлаа. Шинэ үйлдвэрийг ашиглалтанд оруулснаар жилд 150,000 автомашин болон хөдөлгүүр үйлдвэрлэхээр талууд төлөвлөсөн байна. 50-50 хувиар эзэмших хамтарсан үйлдвэрийг "Dongfeng Renault Automotive" компани гэж нэрлэхээр тогтжээ.

Renault нь автомашины хамгийн том зах зээл болох Хятадад үйлдвэрээ нээгээгүй цөөн хэдэн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн нэг байсан юм. Харин төрийн эзэмшилд байдаг Dongfeng компани Honda болон Nissan компаниудтай мөн хамтран ажилладаг ажээ. Барууны орнуудад автомашины борлуулалт буурсан ч Хятадад өссөн нь Renault –ийн удирдлагуудыг Dongfeng компанитай хамтрахад түлхэц болсон гэж шинжээчид үзэж байна. Албан ёсны статистик мэдээллээр 2012 онд урд хөршид автомашины борлуулалт 4.3 хувиар өсч, борлогдсон нийт машины тоо 19.3 саяд хүрчээ. Хятадын худалдааны хуульд зааснаар  тус улсад үйлдвэрлэл явуулах сонирхолтой гадны автомашин үйлдвэрлэгч дотоодын компанитай хамтран ажилладаг байх шаардлагатай юм байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

 

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Renault компани Хятадын Dongfeng компанитай хамтрахаар болов  
Үзсэн: 1393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй