Өчигдөрөөс Монгол орны нийт нутгаар нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, шөнөдөө мөстөн замын гадаргууд их хэмжээний хальтиргаа гулгаа үүсч, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч байна.
Ялангуяа улсын болон орон нутгийн чанартай авто замуудад түүнчлэн Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай чиглэл мөн Архангай аймгийн нутаг, Ховд аймгаас Булган сум, Ярантын боомт чиглэлийн авто зам, Бага улаан даваа орчмын авто замуудад хальтиргаа үүсч тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа тул жолооч, зорчигч та энэ чиглэлийн замд болон хөдөө, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо:
1. Техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, шатах тослох материалын нөөцийг хангалттай авах
2. Зуны буюу хээ муутай дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байх
3. Замын нөхцөлд үзэгдэх орчинг зөв тооцоолж, зам, орчны нөхцөлд тохирох хурдыг сонгох, тээврийн хэрэгсэл хоорондын зай барих
4. Иргэд, зорчигчид хувийн бэлтгэлийг сайтар хангаж дулаан хувцаслаж замд гарах
5. Жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, бага насны хүүхдийг хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн тээвэрлэхийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.
Жолооч, зорчигчдын анхааралд... | ||
Үзсэн: 4481 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.