Шууд Chart

Авлигын хэргээр 43 төрийн албан хаагч баривчлагджээ

2018-01-07 13:35:49

Индонезийн Авлигатай тэмцэх байгууллагын мэдээлснээр 2017 онд тэдний баривчилсан хүмүүсийн дийлэнх хувь нь төрийн өндөр албан тушаалтнууд байсан юм байна.

“Өнгөрсөн онд авлигын хэргээр баривчлагдсан 120 хүнээс 43 нь төрийн албан хаагч байсан” гэж мэдээлэлдээ дурджээ. Төрийн албан хаагчдын араас бизнес эрхлэгч, хууль тогтоогч болон орон нутгийн хурлын төлөөлөгч нар оржээ. Харин 2016 онд тус байгууллагаас төрийн 10 албан хаагчийг баривчилж байв. Бусад салбараас 99 хүн баривчилжээ. Төрийн албан тушаалтнууд хэт их эрх мэдэлтэй учраас авлигын хэрэгт илүү өртөж байна гэж тус байгууллагын орлогч дарга онцлон дурджээ. Энэ үзүүлэлт нь олон нийт төрийн албан тушаалтны хууль бус үйлдлийн талаар мэдээллийг сайн өгч байгааг харуулж байна гэж тэрээр нэмж хэлсэн байна.

Өнгөрч буй 2017 он ажил ихтэй жил болж, 19 удаа тусгай ажиллагаа явуулсны үр дүнд 72 сэжигтэн, түүний дотор орон нутгийн нэгжийн 8 даргыг баривчилсан байна.

Авлигатай тэмцэх байгууллага нь хулгайлагдсан хөрөнгөөс ойролцоогоор 203 сая ам.долларыг эргүүлэн авчирч чаджээ.


Авлигын хэргээр 43 төрийн албан хаагч баривчлагджээ  
Үзсэн: 2017 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй