Шууд Chart

"Цалинтай ээж" хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ

2018-01-08 11:47:33

2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нийт дараах 4 төрлийн тэтгэмжийг олгохоор зохицуулсан байдаг.

Үүнд,

1. Жирэмсэн эхийн тэтгэмж,
2. 0-3 нас хүртэлх насны хүүхдээ асарсны тэтгэмж /сар бүр олгох/
3. Ихэр хүүхдийн тэтгэмж
4. Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж / улиралд нэг удаа цалингийн хөлсний доод хэмжээгээр олгох / гэж байгаа.

Тэгвэл дээрх хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар товч мэдээллийг хүргэж байна.


Жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах иргэн:

  • өргөдөл;
  • 1 хувь зураг;
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт.

Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

 

 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах иргэн:

  • өргөдөл;
  • 1 хувь зураг;
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
  • хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;
  • баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

 

Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах иргэн:

  • өргөдөл;
  • иргэний үнэмлэх хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар;
  • хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;
  • баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт.

 

Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэн:

  • өргөдөл;
  • 1 хувь зураг;
  • нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт;
  • баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;
  • нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.

 Тэтгэмжийг хүсэлт гаргасан сараас эхлэн олгоно.

Тэтгэмжийг нөхөн олгохгүй.

Сар бүр олгох тэтгэмжийг тухайн сарын 20-ноос хойш, улиралд олгох тэтгэмжийг тухайн улирлын сүүлийн сарын 20-ноос хойш тус тус олгоно.


"Цалинтай ээж" хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ  
Үзсэн: 6202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.11.xxx] 2018-08-29 13:23
2018.05.03нд төрсөн цалинтай ээжид материалаа бүрдүүлж өгсөн ч одоо болтол 50000 төгрөг аваагүй байна хэнтий аймаг дэлгэрхаан
zochin [27.123.212.xxx] 2018-01-10 21:14
Gadaadad tur amidarch baigaa ehed yagaad huuhed asarsnii tetgemj ogdoggui yum be. Bas l ajilgui huuhdee asarch mongol huniig boijuulj baigaa yum bish uu. Gadaadad huuhdee asarch bui ehed ter uls tetgemj ogohgui sh dee. Ireeduigee yalgaj bolmoorgui baih yum

Бидэнтэй нэгдээрэй