![](/uploads/201312/news/thumb/959b88f9d4d8107a7efde62ccde48264_x3.jpg)
Английн премьер лигийн эхний гуравт бичигдэж, “Арсенал”-ын араас нэхэж байгаа “Челси” клуб 15 дугаар тойрогт хожигдсоноор хоёрдугаар байраа алдлаа.
Тэд “Сток Сити”-гийн талбайд зочилж, 3:2-оор хожигдож, оноо алдсан юм.
Талбайн эздээс 42 дахь минутад Крауч, 50 дахь минутад Айрланд, 90 дэх минутад Ассаиди нар гоол оруулж, хүчирхэг өрсөлдөгчөө буулгаж авсан байна.
Харин “Челси”-гээс 9, 53 дахь минутад Андрей Шюррле дабль хийсэн.
Тэгвэл нөгөө талд “Саутгэмптон” талбай дээрээ “Манчестер Сити” клубыг хүлээж авч, 1:1-ээр тэнцсэн байна.
“Челси” клуб “Ситид” хожигдлоо | ||
Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.