Непал Улсын түүхэн дэх 10 тэрбум непал рупий буюу 9 840 000 ам.долларыг завшсан гэх хэрэгт холбогдсон гурван хүний хавтаст хэргийг тус улсын Албан тушаалаа урвуулах гэмт хэрэгтэй тэмцэх газар тусгай шүүхэд шилжүүлжээ.
Авлигатай тэмцэх байгууллага хэрэгт холбогдсон гурван хүнд 33 сая непал рупий (324 390 ам.доллар)–н торгууль, 8-10 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахыг шүүхэд санал болгожээ.
Тэдний шалгаж буй 1069 баримт бичгийн үр дүнгээс шалтгаалан хохиролын хэмжээ өсч болзошгүй юм байна. Уг хэрэгтэй холбогдуулан 45 аж ахуйн нэгжид татварын шалгалт хийхэд 10 сая непал рупий (98 300 ам.доллар)-ын зөрчил илэрчээ. Авлигатай тэмцэх байгууллага өмнө нь 612 сая непал рупий (6 015 960 ам.доллар)-г завшсан гэх Тээврийн газрын 8 хүнтэй холбоотой хэргийг шалгаж байсан байна.
Непал Улсын түүхэн дэх хамгийн том авлигын гэмт хэрэг | ||
Үзсэн: 2048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.