Азербайжан, Бразил, Олон улсын хөл бөмбөгийн холбоо (FIFA) болон Малайз улсуудын авлигын хэргүүд өнөө цагт гэмт хэрэгтнүүд хэрхэн банкны данс нээж, хууль бус мөнгийг хил дамнуулан нуудгийг харуулсан билээ.
2014 оноос эхлэн олон улсын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба (FATF) улс орнуудын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх арга барил, эрх зүйн орчин, үйл ажиллагаа үр дүнтэй байгаа эсэхэд үнэлгээ хийж ирсэн. Өнөөг хүртэл тус алба нь 43 орныг үнэлсэн байна. Энэхүү үнэлгээндээ тулгуурлан дэлхий нийтийн мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын дундаж үр дүнг гаргаж үзэхэд дөнгөж 32 хувь байсан байна. Энэ нь ихэнх улсууд авлигын гэмт хэрэгтнүүд болон тэдний мэргэжлийн туслахууд хууль бус хөрөнгө хулгайлж, завшин иргэдэд асар их хохирол учруулахаас урьдчилан сэргийлж чаддаггүй гэсэн үг юм.
Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны тус судалгаанд хамрагдсан улс орнуудаас дөнгөж 7 нь буюу АНУ, Испани, Итали, Швейцар, Австрали, Португали, Швед улсууд 50-иас дээш хувийн үзүүлэлттэй байна. Монгол Улс 6 хувийн үзүүлэлттэй.
Дэлхийн улс орнуудын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтын дундаж дүнг гаргажээ | ||
Үзсэн: 1834 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.