Хулгайлагдсан хөрөнгө илрүүлэх санаачилга (StAR) “Хулгайлагдсан хөрөнгө үр дүнтэй илрүүлэх зааварчилгаа” гаргажээ. Энэхүү зааварчилгаа нь хулгайлагдсан хөрөнгө мөрдөн шалгах, буцаах гэх мэт бүх үе шатыг нарийн тайлбарласан гарын авлага хэлбэрээр ашиглагдаж болох аж.
Тус зааварчилгаа нь энэ салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид болон хууль тогтоогч нар өөрсдийн үүргээ алхам алхмаар хэрхэн үр дүнтэй хийж гүйцэтгэхэд нь туслах зорилготой. Зааварчилгаа нь гүйцэтгэх ажил ба мөрдөн шалгах анхан шатны ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр, хөрөнгө хураах, буцаах гэсэн үндсэн дөрвөн бүлэгтэй. Түүнчлэн хулгайлагдсан хөрөнгө илрүүлэхэд чухал үүрэгтэй харилцаа холбооны стратегиуд, итгэлцэл бэхжүүлэх, хүлээлтийг зохицуулах зэрэг бусад сэдвүүд мөн багтжээ.
“Хулгайлагдсан хөрөнгө үр дүнтэй илрүүлэх зааварчилгаа” хэвлэгджээ | ||
Үзсэн: 858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.