Шууд Chart

Р.Амаржаргалын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ

2013-12-09 10:06:53

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өгөөд сар гаруй хугацаа өнгөрч байна.   Түүний хүсэлтийг маргааш Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баталжээ.

 Өнгөрсөн долоо хоногийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх нь энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Тэрээр саяхан энэ талаарх асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэхгүй бол хүсэлт гаргасан шалтгаан, өргөдөл өгснөөс хойшх үйл явдлын өрнөл зэргээр сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдээд байсан юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Р.Амаржаргалын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй