
Өөрийн гайхамшигт хоолойны цар хүрээгээрээ ард түмний хайр хүндлэлийг хүлээж чадсан уран бүтээлч бол яахын аргагүй МУГЖ Б.Сарантуяа юм. Гайхалтай дуучин төдийгүй сайн ээж, эзэгтэй гэгддэг дуучин бүсгүй маань тун удахгүй нэгэн тоглолт хийх гэнэ. Энэ сарын 15-нд “Central Tower”-ийн “Мonet” ресторанд болох уг тоглолтод түүний “Цагаан шөнө”, “Шинэ жил манайд ирлээ”, “Хайрын бурхан”, “Би жаргалтай” зэрэг үзэгч сонсогчдын хүртээл болсон арав гарай дуу дуулагдана. Шинэ жилийн баярт зориулж цомхон хүрээнд хийгдэх тоглолтын тасалбар аль хэдийн дуусчээ.
МУГЖ Б.Сарантуяа тоглолт хийнэ | ||
Үзсэн: 1452 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.