Шууд Chart

Н.Наранбаатар эхнэртэйгээ танилцсан кафегаа худалдаж авахыг хүсдэг

2013-12-09 11:03:25

Манай олны танил эрхмүүдийн дотор үлгэр жишээ гэр бүл олон. Тэдний нэг нь МУСТА найруулагч Н.Наранбаатарынх юм. Оюутан байхдаа найзынхаа төрсөн өдрөөр эхнэртэйгээ танилцсан тэд өдгөө 3 хүү, 2 охинтой өнөр өтгөн айл болсон.  Түүний эхнэрийг Л.Гантуяа гэдэг бөгөөд СЭЗДС-д багшилдаг. Хүүхдүүдийнхээ боловсрол хүмүүжилд нилээдгүй анхаардаг найруулагч маань амралтын өдрүүдээр болж өгвөл гэр бүлийнхэнтэйгээ хамт байж хоол хийж өгөх дуртай гэнэ. Анх эхнэртэйгээ танилцсан 12 дугаар сарын 4-ний өдрийг тэд жил бүр баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд танилцаж байсан кафегаа худалдаж авахыг хүсдэг тухайгаа мөн ярьжээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Наранбаатар эхнэртэйгээ танилцсан кафегаа худалдаж авахыг хүсдэг  
Үзсэн: 3380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
172.5.241.xxx [172.5.241.xxx] 2013-12-09 11:41
Iim saihan ger bul mongold olon boloosoi

Бидэнтэй нэгдээрэй