Шууд Chart

ЭЕШ-ын босго оноог 450 болгоно

2013-12-09 13:37:56

Элсэлтийн ерөнхий шалгалтын босго онооны дээд тал нь 800 байх ёстой гэж үздэг нь чанаргүй их, дээд сургуулийн тоог олшруулах боломжийг бүрдүүлж байна хэмээн албаныхан үзжээ.

Иймээс их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог 450 болгон журамлах ажлыг судалж байгаа
бөгөөд хэрэв тус журам батлагдвал ирэх оноос мөрдөгдөх юм.

Уг журмыг Хувийн их, дээд сургуулийн консерциумаас эсэргүүцэж, БШУЯ-нд “Энэ шийдвэрээ эргэж харах хэрэгтэй, хэрэгжүүлэх боломжгүй” гэх мэдэгдэл ирүүлээд байгаа ч чанартай боловсролын төлөө үүнийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж салбарынхан онцолжээ.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

ЭЕШ-ын босго оноог 450 болгоно  
Үзсэн: 954 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй