Хунтайж, томоохон бизнес эрхлэгч нарыг шалгаж буй идэвхтэй ажлынхаа хүрээнд гадаадын улс оронд орогнож буй сэжигтнүүдийг эргүүлэн авчирна гэж Саудын Арабын прокурор мэдэгджээ. Тухайлбал, тэдгээр сэжигнүүдтэй холбоотой нотлох баримт цуглуулж байгаа бөгөөд удахгүй шүүхийн шийдвэр гаргуулан, гадаадын улс орнуудын эрх бүхий байгууллагуудад хүсэлтээ хүргүүлж, тэднийг эргүүлэн авчрах юм байна.
Саудын Арабын Аюулгүйн хүчнийхэн ханхүү Мохамед бин Салманы зарлигаар олон улстөрч, бизнес эрхлэгчийг баривчлан, Эр-Рияд хот дахь "Карл-Ритз" зочид буудалд цагдан хорьсон юм.
Өргөн дэлгэрсэн авлигатай тэмцэх явдлыг ханхүү Мохамед өөрийн үеэлээсээ хаан ширээг нь авснаасаа хойш эрх мэдлээ бэхжүүлэх гэсэн зорилгоор ашиглаж байна гэж зарим ажиглагч үзэж байгаа ажээ.
Ийнхүү эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд хоригдож буй этгээдүүдтэй тохиролцоо хийх замаар улсын хөрөнгөөс хулгайлсан гэх 100 сая ам.долларыг эргүүлэн авах гэж байгаа юм байна. Мөн эрх бүхий байгууллагын мэдээснээр, хоригдсон этгээдүүдийн зарим нь хэрэг шүүхэд шилжихээс өмнө тохиролцоо хийхийг зөвшөөрсөн бол зарим нь тохиролцоо хийхээс татгалзан хэд хэдэн сар үргэлжлүүлэн хоригдож байгаа аж.
Авлигын хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг шилжүүлэн өгөхийг хүсчээ | ||
Үзсэн: 1344 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.