Шууд Chart

Хордсон иргэдийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарлаа

2018-01-17 17:08:35

Дорнод аймгийн Гурванзагал сумын 2 дугаар багийн нутаг Цавт гэх газарт 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 10 иргэн нэр нь үл мэдэгдэх шингэн ууж, хордсон харамсалтай хэрэг гарсан.

Тус аймгийн Онцгой комисс хуралдан, яаралтай арга хэмжээ авч, ажлын хэсэг, шуурхай бүлгийг томилон ажиллуулсан. Анхны дуудлагын дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эрчимт эмчилгээний яаралтай түргэн тусламжийн баг Дашбалбар суманд ажиллаж, өвчтнүүдийг БОЭТ-д шилжүүлэн, эрчимт эмчилгээ хийсэн юм.

Уг явдлын улмаас Улаанбаатар хотын харьяат 47 настай иргэн Т Дашбалбар сумын эмнэлэгт зүрх нь зогссон байдалтай хүргэгдэн ирж нас барсан, нэг иргэний биеийн байдал хүнд, найман иргэн хордлогын шинжтэй эмчлүүлж байсан. Өнөөдрийн байдлаар биеийн байдал хүнд байгаа нэг иргэнийг эрчимт эмчилгээний тасагт эмчилж байна. Бусад найман иргэний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гараад байна.


Хордсон иргэдийн биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарлаа  
Үзсэн: 1525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй