“Түмэн хишигтэн” төсөлд зориулагдан бүтээгдэж буй “Эзлэн” хэмээх хөгжмийн бүтээл энэ сарын 8-ны өдөр УДЭТ-ын гадна тайлбайд эгшиглэнэ.
Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат найруулагчаар нь ажиллаж байгаа эл тоглолтын бэлтгэл 5 сараас эхэлсэн бөгөөд өдгөө симфони туульсын хөгжмийнхөө тохиргоог хийлгэхээр Сингапурыг зорьсон Чинбаа энэ сарын 4-нд эх орондоо ирэх аж.
Уг тоглолтод "Үндэсний их найрал хөгжимчид"-ийн 90 хөгжимчид, ДБЭТ-ийн 40 найрал дуучдын бүрэлдэхүүн бүхий 150 гаруй уран бүтээлчид хамтран оролцох бөгөөд дуурийн найрал дуучид, уртын дуучин Түмэнжаргал, удирдаач Буянбаатар нарын хамтран амилуулах “Түмэн хишигтэн” симфони эгшиглэх юм байна.
“Эзлэн ” тоглолт удахгүй эгшиглэнэ | ||
Үзсэн: 2435 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.