Шууд Chart

Амны хөндийн эрүүл мэндэд анхаарна

2018-01-18 16:30:43

Дорноговь аймгийн хэмжээнд хүүхдийн өвчлөлийн дунд хоол боловсруулах эрхтэн ялангуяа шүдний өвчлөл тэргүүлж байгаатай холбогдуулан “ Эрүүл шүд“ аяны хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор шүдээ зөв угааж сурах, зөв хоололт, амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн зөв сахих талаар мэдлэг олгоход чиглэсэн “Амны хөндийн эрүүл ахуй“ кабинетыг Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр байгуулж нээлтийг хийлээ.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б. Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, аймгийн ЗДТГ-ын НБХ –ийн дарга Ч. Байгальтуяа, ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг нар оролцлоо.

Тус кабинетад цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, тэдний асран хамгаалалгч, эцэг, эхчүүдэд сургалт зохион байгуулах юм.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Амны хөндийн эрүүл мэндэд анхаарна  
Үзсэн: 1461 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй