Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын 2026 оны зуны сүүлийн үндсэн ээлжийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа.
Тус цогцолбор нь 2025 онд 39,687 хүүхдэд хөгжлийн үйлчилгээ үзүүлсэн бол 2026 оны 08 дугаар сарын байдлаар 25,403 хүүхдийг хүлээн авч, хөгжил, хамгааллын хөтөлбөрт хамруулаад байна. “Найрамдал” цогцолбор нь Монгол Улс дахь төрийн өмчит 6 хүүхдийн зуслангаас олон улсын статустай, байнгын үйл ажиллагаа явуулдаг цорын ганц зуслан юм.
Монгол Улсад Хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Монголын зуслангуудын холбоо болон “Найрамдал” цогцолбортой хамтран хүүхдийн зуслангийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх олон талт ажлуудыг үе шаттай зохион байгууллаа.
Тухайлбал:
“Зуслангийн захирлуудын олон улсын сургалт (ICDC)-2026”
“Хүүхдийн зуслангийн хөгжил–100” Олон улсын онол, практикийн бага хурал
“Бүлгийн удирдагч багш бэлтгэх үндэсний сургалт” зэрэг бодитой арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлэв.
Түүнчлэн салбарын яам, газраас хүүхэд, багачуудын оролцоог дэмжих зорилгоор "Найрамдал" зуслангийн 8-р ээлжинд Хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах U17 насны ангилалд эх орноо төлөөлөн оролцох 32 тамирчин хүүхдийг, 9-р ээлжинд Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон өсвөрийн 4 бөх, өсвөрийн 10 харваач, 100 уралдаанч хүүхдийг тус тус хөгжлийн хөтөлбөрт хамрууллаа.
Энэхүү ээлжинд аймаг, дүүрэг бүрээс уралдаанч хүүхдүүд ирж амарсан бөгөөд тэдний ихэнх нь анх удаа зусланд хамрагдаж, олон шинэ найзуудтай болон, өөрийгөө хөгжүүлэх олон шинэ зүйлд суралцсандаа баяртай байлаа.
Цаашид Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон уралдаанч болон өсвөрийн тамирчин хүүхдүүдээ энэ зарчмаар урамшуулан зусланд амраах ажлыг уламжлал болгон зохион байгуулна. Ирэх жилүүдэд уралдаанч хүүхдүүд бусад үе тэнгийн найзууддаа морины соёл, мэдлэг ойлголтоосоо хуваалцах зэргээр тухайн ээлжийн хөтөлбөрт хүүхдүүдийн оролцоог түлхүү уялдуулахаар төлөвлөж байна.
Зуны үндсэн ээлжийн хөтөлбөрийг зорин ирж амарсан үе үеийн амарPeriod, хүүхдүүдийнхээ хөгжлийг дэмжсэн эцэг эх, асран хамгаалагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Ирэх сараас "Найрамдал" цогцолборын үйл ажиллагаа “Тусгай ээлж”-ийн хөтөлбөрүүдээр үргэлжилнэ.


| Уралдаанч хүүхдүүд “Найрамдал” цогцолборт амарлаа | ||
| Үзсэн: 50 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.