Шууд Chart

Экспресс банк төв үүд хаалгаа нээлээ

2013-12-10 10:07:12

ХААН Банкнаас харилцагчиддаа санхүүгийн үйлчилгээг дэвшилтэт техник технологитой уялдуулан илүү шуурхай хүргэхээр Экпресс банк төвийг  нээлээ.

Экпресс банк төвд олон үйлдлийн систем бүхий бэлэн мөнгөө дансандаа орлого болгон нэмэх АТМ-ууд болон интернэт банк ашиглан гүйлгээ хийж, дансны хуулгаа хянах Цахим булан, дансны хуулгаа хэвлэх  хувилагч машин зэрэг харилцагч танд хэрэгцээтэй бүх үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлжээ.
 
Энхтайваны өргөн чөлөөнд байрлах Улсын их дэлгүүр, Улаанбаатар их дэлгүүр зэрэг худалдааны төвүүдийн дунд орших Экпресс банк төв нь өдөр бүр 24 цагийн турш ажиллах бөгөөд  гадаад шилжүүлгийн үйлчилгээг мөн шуурхай  үзүүлж байна.
 
 ХААН Банк санхүүгийн үйлчилгээг харилцагчиддаа хялбар хүргэх шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээнд байнга хөрөнгө оруулалт хийж ирлээ. Тухайлбал  машинаасаа буулгүй санхүүгийн үйлчилгээ авах жолоочийн АТМ, гэрээсээ бас ажлаасаа онлайн худалдаа, наймаа хийх E-commerce зэрэг олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсээр байна.
 
Цаашид ХААН Банк өөртөө үйлчлэх Экпресс банк төвийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Экспресс банк төв үүд хаалгаа нээлээ   
Үзсэн: 1034 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй