Шууд Chart

Азербайжан улсын авлигатай тэмцэх нэгж хамгийн их авлигад өртсөн салбаруудыг нэрлэжээ

2018-01-22 10:30:44

Азербайжан улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх авлигатай тэмцэх хэлтсийн дарга 2017 онд хамгийн их авлигад өртсөн салбаруудыг нэрлэсэн байна. Өнгөрсөн онд шалгагдаж, хэрэг нь шүүхэд шилжсэн хэргүүдийн ихэнх нь банк болон банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой байсан гэж Ерөнхий прокурорын орлогч, авлигатай тэмцэх хэлтсийн дарга Камран Алиев мэдээлжээ. Тухайлбал, тэд дээрх салбартай холбоотой 43 эрүүгийн хэрэг шалгаж, шүүхэд шилжүүлсэн байна.

Тэрээр “Удаах байранд хувийн хэвшлийн салбар орж байна. Энэ салбарт ажилладаг 35 хүнд хариуцлага тооцсон. Түүнчлэн, худалдааны салбарын 10 хүн, барилгын салбарын 10, орон нутгийн засаг захиргааны байгууллагын 5 хүнийг тус тус шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүллээ” гэжээ.


Азербайжан улсын авлигатай тэмцэх нэгж хамгийн их авлигад өртсөн салбаруудыг нэрлэжээ  
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй