![](/uploads/201801/news/thumb/7a38ab27a63aa7fa2afd899da96c0a57_x3.jpg)
Олон улсын валютын сан Украйн улсын авлигын эсрэг шүүх байгуулах тухай хууль нь шүүхийн бие даасан, хараат бус байдлын баталгааг хангахааргүй байгаа тул дэмжихгүй гэдгээ тус улсын Засгийн газарт илэрхийлсэн байна.
Өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгч Порошенко ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх зорилгоор авлигын эсрэг шүүх байгуулах тухай хууль санаачилж байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ нь 2019 онд болох сонгуулийн өмнө Олон улсын валютын сангаас авах зээлийн хэлэлцээрийн нөхцөлийг хангахтай холбоотой байсан юм байна.
Олон улсын валютын сан Украйн улсад хийгдэх шинэчлэл өөрчлөлтийн ажилд зориулж 17,5 тэрбум ам.долларын зээл олгохоор хэлэлцсэн юм байна. “Украйнска правда” сонинд Украйн дахь Олон улсын валютын сангийн төлөөлөгчийн газрын тэргүүний Ерөнхийлөгч Порошенкод хаяглаж бичсэн захидлыг нийтлэгдсэн бөгөөд тэр захидалд шүүгч нарын сонгон шалгаруулалтын асуудлыг ихээхэн шүүмжилжээ. Түүнчлэн, тэд энэ хуулиас гадна нэмэлтээр хууль боловсруулан, батлуулж байж дараа нь шүүх байгуулж магадгүй гэж санаа зовж байгаа гэнэ.
Тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар валютын сангийн төлөөлөгчийн газрын тэргүүний захидлыг үгүйсгэж, шүүх байгуулах замаар авлигатай тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. Шүүх байгуулахаас гадна Украйн улс бензиний үнээ бууруулж, тэтгэврийн тогтвортой байдлыг бий болгож байж дараагийн 2 тэрбум ам.долларын зээлийн нөхцөлийг хангах юм байна.
Украйн улсын авлигын эсрэг хуулийг Олон улсын валютын сан шүүмжилжээ | ||
Үзсэн: 2059 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.