Шууд Chart

Эрдэнэтийн иргэн Гиннесийн номонд орлоо

2013-12-10 12:16:45

Эрдэнэт хотын уугуул иргэн Гиннесийн номонд бичигджээ. Италийн “Дарикс Тогни”  циркийн жүжигчин Э.Цацрал энэ оны долоодугаар сарын 24-нд дэлхийн гоц авъяастнуудыг тодруулдаг “Гиннес”-ийн номонд шүдэн дээрээ удаан тогтсон чадвараараа ийнхүү бичигдсэн байна.

Тэрээр 1989 онд Эрдэнэт  хотод төрсөн бөгөөд дөрвөн настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлжээ.
 
Э.Цацрал нь Турк, Унгар улсын тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн байна.
 
Нугараач бүсгүй сүүлийн арван жил Итали улсын шилдэг циркэд ажиллаж байгаа аж.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Эрдэнэтийн иргэн Гиннесийн номонд орлоо  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй