Брюс Ли агсны хамгийн сүүлийнхээ кинонд тоглохдоо өмсөж байсан шар өнгийн өмсгөлийг Хонконгод дуудлага худалдаанд оруулж, 100,000 ам.доллараар заржээ. Spink дуудлага худалдааны газраас мэдээлснээр хар канттай, полиэфир материалаар хийсэн уг өмсгөлийн цахилгаан нь киноны тулаантай хэсгийн зураг авалтын үеэр эвдэрсэн аж.
Үүнээс гадна алдарт жүжигчний тулааны хэрэгсэл болох модон мончёкийг Их Британийн цуглуулагч Жорж Филлипс 70,000 ам.доллараар худалдан авсан байна. Тулаантай кинонуудад бүтээсэн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн Брюс Ли 1972 онд Үхлийн Тоглоом хэмээх сүүлийн кино нь бэлэн болохоос өмнө 32 насандаа нас барсан юм. Дашрамд дурдахад АНУ-ын Калифорнид зохион байгуулсан дуудлага худалдаагаар Бөгжний Эзэн киноны жүжигчдийн хэрэглэсэн эд зүйлсийг нийтэд нь 1 сая ам.доллараар худалджээ. Тухайлбал намхан нуруутай Гимлигийн хоёр иртэй сүх 180,000 ам.долларын үнэд хүрсэн байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Брюс Лигийн өмсгөл 100,000 ам.долларын үнэд хүрэв | ||
Үзсэн: 2162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.