![](/uploads/201312/news/thumb/ed6f7512335858bb42e5676def94869a_x3.jpg)
Үндэсний статистикийн хорооноос мал тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр, өвлийн идэш бэлтгэж дууссаны дараагаар зохион байгуулдаг. Мал, тэжээвэр амьтдын өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тодорхойлох болон мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцож, тодорхойлох зорилготой тус тооллогын энэ жилийн бэлтгэл ажлыг хангаж дуусчээ.
Ингэснээр нийт 10 хоногт бүх аймаг, нийслэл, сум, баг, дүүрэгт мал бүхий өрхийн болон аж ахуйн нэгж, байгууллагын тэжээвэр амьтны тоог тоолж дуусах юм байна. Мал тооллогын ажилд цаг агаар бэрхшээл тулгараагүй саадгүй явж байгаа аж. Тооллогын мэдээллийг сум, багаас онлайн систем ашиглан боловсруулж нэгтгэснээр дүн мэдээг шуурхай гаргах юм.
Мал тооллого эхэллээ | ||
Үзсэн: 1379 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.