Шууд Chart

Удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн гар бөмбөгийн тэмцээнээр эхэллээ

2018-01-23 16:33:39

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Сургалт, зөвлөгөөн өнөөдөр гар бөмбөгийн тэмцээнээр эхэлж цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд 12 багт хуваагдан хурд, хүч, авхаалж самбаа сорин өрсөлдөж байна.

Тэмцээний нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж болон даргын зөвлөлийн гишүүд оролцож баг тамирчдад амжилт хүслээ.

Гар бөмбөгийн тэмцээний аваргууд өнөөдөр тодрох бол сургалт, зөвлөгөөн маргааш танхимын сургалтаар үргэлжилнэ.

БАГ ТАМИРЧДАД СПОРТЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.


Удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн гар бөмбөгийн тэмцээнээр эхэллээ  
Үзсэн: 1690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй