Шууд Chart

Инфляци өссөөр байх уу?

2013-12-10 13:41:47

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр   инфляци 11  сард өмнөх сарынхаас 1.3  хувь, оны эхнээс 11.1 хувь, жилийн өмнөхөөс 12.0 хувиар өсчээ.  

Инфляцийн өсөлтөд  хүнсний бараа, ундаа, ус, гутал, орон сууц,  цахилгаан, түлшний бүлгийн үнэ өссөн нь нөлөөлсөн гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа аж.
Харин өнгөрсөн сард  Монгол улсын эдийн засгийн улирлын тоймыг гарган улирал бүрт танилцуулдаг Дэлхийн банкныхан мэдээлэл хийхдээ ирэх онд  манай улсын  инфляцийг 12 хувьд хүрнэ хэмээсэн.
 
Тэгвэл  манай улсын хувьд “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төсөлдөө Монголбанкны зүгээс инфляцийн төвшинг ирэх оны эцэст найман хувь, 2015-2016 онд долоон хувиас хэтрүүлэхгүй байлгана гэж тусгасан.  
 
Дэлхийн банкны  зүгээс инфляци өссөн шалтгааныг  хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өндөр өсөлт болон төсвийн тэлэх бодлоготой холбон тайлбарласан. Энэ талаар намын бүлгүүдийн хуралдаанаар мөн яригдаж, инфляцийн тоон үзүүлэлт нь нэг оронтой тоонд багтаж байгаа хэдий ч бодит амьдрал дээр хоёр оронтой тоо руу үсрэн орсон талаар гишүүд онцолж байсан юм.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Инфляци өссөөр байх уу?   
Үзсэн: 1027 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй