Шууд Chart

Хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчрах асуудлыг тусгай хуулиар зохицуулна

2018-01-24 09:29:46

Малдив Улсын Засгийн газар хулгайлагдсан буюу шамшигдуулсан төрийн хөрөнгийг илрүүлэх, буцаан авчрах асуудлыг зохицуулах тусгайлсан хууль батлахаар төлөвлөж байна хэмээн Ерөнхий Прокурор Мохамед Анил өнгөрсөн баасан гарагт мэдэгдлээ.

Өнгөрсөн онд Засгийн газар энэ чиглэлд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж, хулгайлагдсан хөрөнгө буцаан авчрах тусгайлсан хороог үүсгэн байгуулсан боловч хорооны үйл ажиллагааг нь зохицуулах хууль байхгүйн улмаас амжилтгүй ажиллаж байна хэмээжээ.

Зарим хүмүүс шамшигдуулсан хөрөнгөө өөр хүний нэр дээр шилжүүлэх, эсвэл бэлэн мөнгөөр олон төрлийн хөрөнгө худалдан авсан байдаг тул гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлсэн гэмт хэргийн орлогыг мөрдөн шалгах амаргүй байдаг. Иймд эдгээр саад бэрхшээлийг даван туулахын тулд олон улсын стандартад нийцсэн тусгай хуулийн төсөл боловсруулна гэсэн байна.

Түүнчлэн тус улсын одоогийн эрүүгийн хуульд авлигын гэмт хэргийг тодорхойлоогүй байдаг бөгөөд эрх мэдлээ урвуулан ашиглах, хээл хахуулийн хэргүүд байдаг байна. Иймд авлигын гэмт хэргийг тодорхойлж, ялын хэмжээг хүндрүүлэхээр мөн төлөвлөж байгаа аж.


Хулгайлагдсан хөрөнгийг буцаан авчрах асуудлыг тусгай хуулиар зохицуулна  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй