Австрали Улс “Транспэрэнси Интернэйшнл” байгууллагын “Авлигын төсөөллийн индекс”-т өмнөх байрнаасаа ухарснаар эдийн засагтаа 72.3 тэрбум австрали доллар алдсан хэмээн Канберрагийн нэгэн судалгааны хүрээлэн мэдэгджээ.
Хэрэв тус улс дээрх Авлигын төсөөллийн индекст 2012 онд эзэлж байсан байраа хадгалж чадсан бол дотоодын нийт бүтээгдэхүүн 4 хувиар өндөр байх боломжтой байжээ. Австрали улс тус индекст 2012-2016 оны хооронд 85-79 хүртэл оноо авч дэлхийн хэмжээнд 7 дугаар байранд жагсч байснаа 13 дугаар байр хүртэл ухарчээ. Энэхүү үнэлгээ нь төрд итгэх иргэдийн итгэл энэ хэрээр буурсныг харуулж байгаа юм.
Авлигын өсөлт Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувийг үгүй хийжээ | ||
Үзсэн: 1531 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.