![](/uploads/201312/news/thumb/8d43c3b5b7782731c8534f7c627a7ffc_x3.jpg)
Монголын хоккейн холбооны лигийн тэмцээн маргааш Эрдэнэт хотноо эхлэх гэж байна. Энэ жилийн лигт зургаан баг оролцох бөгөөд эхний тойрог 11-15-нд, хоёрдугаар тойрог ирэх оны нэгдүгээр сарын 15-19-нд Дарханд явагдах тов гарсан байна.
Улмаар плей-оффт шалгарсан багууд хоёрдугаар сарын 13-16-нд Эрдэнэтэд тоглож, медальтнуудаа тодруулах юм.
Лигийн нийт шагналын сан 10 сая төгрөг бөгөөд энэ жилийн лигт Канад, Орос, Америкийн легионерууд ирж тоглохоор болжээ.
Монголын хоккейн лиг 1999 онд анх зохиогдсон тул энэ жил 14 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.
Хоккейн лиг маргааш Эрдэнэт хотод эхэлнэ | ||
Үзсэн: 1372 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.