Шууд Chart

36 сая ам.доллар худалдах санал иржээ

2013-12-10 14:56:54

Гадаад валютын өнөөдрийн дуудлага худалдаагаар банкууд 36 сая ам.доллар худалдах, 1.0 сая ам.доллар худалдан авах, 22 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.

Мөн банкууд 2.6 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп, 20.3 сая ам.долларын форвард хэлцэл хийх санал тус тус ирүүлснийг Монголбанк своп саналыг 100 хувь биелүүллээ.
 
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг бөгөөд дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

36 сая ам.доллар худалдах санал иржээ  
Үзсэн: 1080 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй