Шууд Chart

Цагдаагийн алба хаагчид сертификатаа гардан авлаа

2018-01-25 13:34:14

Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны “Замын аюулгүй байдлын бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төслийн хүрээнд Замын цагдаагийн алба хаагчдын дунд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр чадавхийг бэхжүүлэх сургалтыг энэ сарын 22-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж, сертификат гардууллаа.

Сургалтанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Замын цагдаагийн газар, хэлтэс, нэгжийн 80 гаруй алба хаагч хамрагдаж “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эрх зүйн зөрчлийн онцлог”, “Аюулгүй байдлыг хангах орчин үеийн дэвшилтэт арга, аргачлал”, “Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийх аргачлал”, “Автозамын хөдөлгөөний аюулгүй байдалд хийх аудит”, “Хар цэгийг тодорхойлох, түүний шинжилгээ” зэрэг тулгамдсан асуудлыг хөндсөн сэдвүүдээр гадаад, дотоодын эрдэмтэд, мэргэжилтэн, зөвлөхүүд удирдан явууллаа.


Цагдаагийн алба хаагчид сертификатаа гардан авлаа  
Үзсэн: 1303 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй