![](/uploads/201312/news/thumb/12f8e6c1769a210d25766490d536c79c_x3.jpg)
Монгол Улс түүхэндээ анх удаа хаягдал ус цэвэршүүлэх замаар эрчим хүч үйлдвэрлэх төслийг эхлүүлэхээр болжээ. Уг ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Туул сонгино усны нөөцийн цогцолбор” төслийн концессын гэрээг “Морьтимпекс” ХХК-тай байгуулахаар болсон байна . Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 160 гаруй сая америк ам.доллар байх аж. Гэрээг үзэглэсний дараах есөн сарын хугацаанд концесс эзэмшигч буюу “Морьтимпекс” компани нь нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, урьдчилсан зураг төслийг боловсруулан төрийн захиргааны холбогдох байгууллагаар батлуулснаар уг гэрээ хүчин төгөлдөр болох юм.
Төслийн хүрээнд концесс эзэмшигч нь үндсэн хоёр байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах ёстой аж.
Тодруулбал, нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир усанд дахин гүн цэвэршүүлэлт хийх үйлдвэр байгуулах юм.
Бохир усыг эрчим хүч гаргахад ашиглана | ||
Үзсэн: 1338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.