![](/uploads/201312/news/thumb/1e13257a76ba5b636767a77425637fdc_x3.jpg)
Монголын ахмадууд социалист ардчилсан хоёр төрийн үед амьдарч яваа хүмүүс. Тэд залуу насандаа социалист системийн бүтээн байгуулалтыг улаан гараар байгуулагчид цаг наргүй хөдөлмөрчид 4,5,6,7 жилийн ажлыг 1-3 жилд хийсэн гавшгайчид, шинэ бүтээл оновчтой саналын эзэд, үйлдвэр хөдөө аж ахуйн тэргүүний ажилчид гэх мэт олон талын сайн үйлсийг бүтээсэн нийгмийн олон давхаргын хүмүүс юм.
Иймд хөдөлмөрч ахмадуудын дийлэнх нь яагаад амьдралд хүрэхгүй тэтгэвэртэй, тэтгэврийн зээлийн өрөөнд хүлэгдсэн, ялгаварлан гадуурхагдсан, амьдарч нийгмээ ойлгодоггүй, хүлээн зөвшөөрдөггүй, эзгүй орхигдсон талаар 12 сарын 11-ний Лхагва гарагийн 11:00 цагт Монголын Ахмадын Чөлөөт Холбооноос хэвлэлийн бага хурал хийнэ.
Ахмадын чөлөөт холбооноос хэвлэлийн хурал зарлалаа | ||
Үзсэн: 1030 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.