Мөрдөн байцаах албанаас дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт шалгагдаж буй шийдвэрлэхэд хүндрэлтэй, удааширсан хэргүүдийг шийдвэрлэх зорилгоор дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Энэ сарын 23-ны өдрөөс эхлэн тус албаны гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий алба хаагчдын 80 хувийг нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт сэлгэн ажиллуулж байгаа юм. Мөн дүн шинжилгээ, үнэлгээ хяналтын шалгалтын хэлтсийн алба хаагчид нэгж дээр ажиллаж мөрдөн байцаах тасгийн үйл ажиллагааг шалган зааварчилж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж байна.
Мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулалтын болон мэргэжлийн удирдлагаар хангаж гэмт хэргийг илрүүлэх, анхан шатны нэгж дээр ажиллаж байгаа алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх чиглэлээр хийж буй энэхүү ажил нэг сарын хугацаанд үргэлжилнэ.
Дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчдөд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна | ||
Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.