Шууд Chart

Газрын тосны хулгайн хэрэг шуугиан тарьж байна

2018-01-26 14:18:45

Сингапурын 9, Вьетнамын 2 иргэн “Shell” компанийн Сингапур дахь “Pulau Bukom” газрын тос олборлох үйлдвэрээс шатахуун хулгайлсан хэргийг шийдвэрлэх шүүх хурал үргэлжилж байна. Шүүхийн баримтуудаас үзэхэд тэд 2017 оны 11 дүгээр сар, энэ оны 1 сарын 5-7-ны өдрүүдэд гурван удаагийн үйлдлээр 2.4 сая сингапур долларын үнэ бүхий 4384 тонн шатахуун хулгайлжээ.

Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах газар, Цагдаагийн Гүйцэтгэх ажлын нэгж болон Эргийн хамгаалалтын алба хамтран ажиллаж 30-63 насны 11 сэжигтнийг баривчилсан байна. Тэднээс 3.05 сая сингапур доллар болон 12000 тонны багтаамжтай газрын тос тээвэрлэгч усан онгоцыг хураан авсан байна.

Тус хулгайн хэрэгт холбогдсон 2 вьетнам иргэн нь 9 сингапур иргэнээс хулгайлсан шатахууныг худалдаж авсан байна. Хэрэв тэдний хэрэг нотлогдвол шүүхээс 5 жил хоригдох болон торгуулийн ял сонсоно. Сингапурын 9 иргэний 8 нь тус газрын тос олборлох үйлдвэрийн өмнөх болон одоогийн ажилтнууд байжээ.


Газрын тосны хулгайн хэрэг шуугиан тарьж байна  
Үзсэн: 1319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй