Шууд Chart

Төлбөрийг нь төлсөн ч зам баригдахгүй...

2018-01-26 14:22:47

Энэтхэгт хүчтэй тархсан авлигын асуудлаас болж алслагдсан суурин тосгодыг төв газруудтай холбох ёстой байсан зам Засгийн газар аль хэдийнэ төлбөрийг нь төлсөн ч баригдахгүй хэмээх судалгаа гарчээ.

АНУ-ын Принстоны Их сургууль болон Франц дахь Парисын Эдийн Засгийн сургуулийн  судлаачид Энэтхэгийн “Pradhan Mantri Gram Sadak Yojana” нэртэй зам барих том хөтөлбөрийг судалгааны шинэ техник ашиглан шалгаж үзжээ. Тус судалгааны дүнд төрөөс холбогдох тооцоог нь гаргаж, төлбөрийг нь төлсөн 500 гаруй зам огт баригдаагүй нь тогтоогдсон байна.

Судлаачдын үзэж буйгаар тус “алга болсон” замууд нь орон нутгийн удирдлагын хууль бус үйл ажиллагааны үр дүн аж. Тэд зам бүтээн байгуулах гэрээг өөрт ашигтай, ур чадваргүй компаниудад хууль бусаар өгдөг байна. Дээрх замууд баригдаагүйгээс болж тосгоны 857 мянган иргэн хохирч үлджээ. 


Төлбөрийг нь төлсөн ч зам баригдахгүй...  
Үзсэн: 2232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй