Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулийн ойр орчимд архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг хүнсний дэлгүүр, баар, ресторан олон байгаа нь насанд хүрээгүй хүүхэд зөрчил, гэмт хэрэгт өртөж хохирох эрсдэлийг бий болгож байна.
Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс Нийслэлийн зарим сургуулийн удирдлага, эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж хүүхдийн аюулгүй байдлыг хангах, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх талаар харилцан санал солилцож хамтран ажиллаа.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдэд тавих анхаарал, хяналтыг сайжруулж, МХЕГ, ЦЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж байгаа “Хуулиа мөрдье-21” аяныг дэмжиж ажиллахыг хүсье.
“Хуулиа мөрдье-21” аян үргэлжилж байна | ||
Үзсэн: 1976 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.