![](/uploads/201801/news/thumb/ad5ea3cb3e2db7272fefe7a3fa1c95db_x3.jpg)
БНСУ-ын Авлигын эсрэг, иргэний эрхийн хорооноос нийт төрийн байгууллагуудын дунд “Авлигын эсрэг санаачилга” сэдэвт уралдааныг өнгөрсөн оны 12 дугаар сард зарлажээ. Энэхүү тэмцээн нь төрийн байгууллагуудын шударга байдлыг олон нийтэд сурталчлах, харилцан авлигын эсрэг туршлага, бодлогоо солилцох боломж олгох зорилготой байсан байна.
258 төрийн байгууллагаас 820 төрлийн бодлого тус уралдаанд ирснээс 5 байгууллагыг шилдгээр сонгож, шагнаж урамшуулжээ. Түүнчлэн шилдгээр шалгарсан бодлого, санаачилгыг тус хорооны албан ёсны цахим хуудсанд тавьж, олон нийтэд хүргэх аж.
Авлигатай тэмцэх шилдэг санаачилга шалгаруулна | ||
Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.